ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ, СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ А3-ЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-10-08 08:11

  Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас "Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв" ТББ-тай хамтран төрийн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3-ын сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн төрийн байгууллагаас-20, иргэний төлөөлөл-14 нийт 34 иргэн хамрагдаж худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшлээ.Сургалтаар иргэдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн танилцуулга, хууль эрхзүйн орчин, олон улсын туршлага, тендерийн баримт бичиг боловсруулах аргачлал, тендерийн үнэлгээний арга техникүүд болон тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулах бүхий л үе шатны мэдлэгийг олгосон юм. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж 26 иргэн тэнцэж 76%-н амжилт үзүүлсэн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

 









Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд