Аж ахуйн нэгжүүд цахим тендерийн материал илгээхийн өмнө хамгаалалтын модуль бүрэн зөв суусан эсэхийг нягтлаж “Тендерийн урилга” цэсний “Тест” хийх хэсэгт орж туршилтын журмаар тендерийн материал илгээж шалгана уу. Цахим тендерийн материал илгээхэд хамгаалалтын модуль болон тухайн хэрэглэгчийн компьютерийн тохиргооноос шалтгаалж алдаа гарах тохиолдол байх боломжтой юм. Хэрэв ийм тохиолдол үүсвэл доорхи тохиргоог хийнэ.
Үүнд:
-Tools Цэсний Pop-Up blocker extension disabled байх;
-Tools Цэсний Compatiblity view settings enabled буюу checked байх
-Tools Цэсний Internet options Security->Custom Level-ийн Include Local directory path when uploading files to a server гэсэн тохиргоо Enabled байх ёстойг анхааралдаа аваарай.




