Жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдрийг дэлхийн олон улс оронд төдийгүй Монгол улсад Ахмадын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан заншилтай билээ. Улс орныхоо хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад настан, азай бууралууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны хамт олоны зүгээс өргөн дэвшүүлж байна.
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба анхны ахмад настан инженер Д.Баатархүүг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр ажил, амьдралын арвин их туршлагатай ахмад маань залгамж халаа болсон залуучууд бидэнд ажил амьдралын үнэтэй зөвлөгөөгөө хайрласан, сайхан уулзалт болж өндөрлөлөө.




