Худалдан авах ажиллагааны албаны дарга Ж. Бадамцэцэг Төрийн албаны үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шудрага хариуцлагатай ажиллаж албаны мэргэжилтнүүдийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх зорилгоор үр дүнгийн гэрээг албаны мэргэжилтнүүдтэй байгууллаа.
2016 оны үр дүнгийн гэрээгээ сайн биелүүлж хариуцлагатай нээлттэй, ил тод ажиллах хэрэгтэй. 2016 оныг "Хариуцлагын тогтолцоог эрчимжүүлэх жил" болгохоор зорилт тавин ажиллахаар боллоо. Төрийн байгууллага бол ард түмэндээ үйлчлэх, тэдний тусын тулд ажиллах хэрэгтэй. Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулан ажиллахыг даалган амжилт хүслээ.









