Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлаа өнөөдөр иргэддээ тайлагналаа.
Тайлан өдөрлөгт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон дүүргийн удирдлагууд оролцлоо.
“Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” тайлант өдөрлөгийн эхэнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнгөрсөн 100 хоногт хийж хэрэгжүүлсэн болон цаашдын зорилт, төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Налайх дүүрэг нь нийслэлээс 36 км-ийн зайд оршдог, 2016 оны жилийн эцсээр 10349 өрхийн 36425 хүн ам амьдарч байгаа судалгаа гарсан.
Тус дүүргээ удирдан жолоодох эрхийг Ч.Раднаабазар 2016 оны 11 сарын 09-ны өдөр авч, нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийг нь батламжилсан.
Ажлаа хүлээн аваад ирэх 4 жилд дүүргээ хөгжүүлэх бодлогын баримт бичгээ боловсруулж, ИТХ-аар батлуулсан байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 100 ХОНОГИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.
2017-02-16 17:37
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн үйлчилгээгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 29 зорилт, нийт 182 заалттайгаар баталж хэрэгжүүлж эхлээд байна. Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба дүүргийн Засаг даргын 100 хоногийн тайлант өдөрлөгт оролцож, 2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний мэдээлэл, Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох талаар мөн Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоо зэрэг сэдвээр иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа.
- “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН2026-03-31 08:28
- "OPEN PROCUREMENT" сургалт, өдөрлөгт урьж байна2026-03-31 08:15
- Зарлал2026-01-30 08:29
- Налайх дүүргийн Худалдан авах ажиллагаа алба нь Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд нэгдэж байна. ᠨᠠᠯᠠᠶᠢᠬᠤ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠧᠨᠳᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠢ “ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠶᠡ” ᠨᠢᢉᠡ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡᠳᠴᠦ ᠪᠠᠶᠢᠨᠠ2025-03-20 06:19
- Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалга ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠩᢈᠢᠨᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠯᠠ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭᠠ2025-02-07 01:29
- Үндэсний өв соёл Mонгол бичгийн мэдлэгээ сайжруулахад тус болох холбоосууд2025-01-20 03:08
- Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2024 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт2024-12-27 08:30
- Спорт хамтлагийн жилийн эцсийн тайлан2024-12-27 08:05
- Иргэдийн оролцоотой бүтээмжийн жилийн хүрээнд хийсэн жилийн эцсийн ажлын тайлан2024-12-27 07:47
- Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар2024-12-20 07:30
- ШУУД ХУДАЛДАН АВАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ2026-01-19 08:04
- Худалдан авах ажиллагааны тайлан 4 сар ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠔ ᠰᠠᠷᠠ2025-06-18 01:55
- Худалдан авах ажиллагааны тайлан 2 сар ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠒ ᠰᠠᠷᠠ2025-06-18 01:52
- Худалдан авах ажиллагааны тайлан 1 сар ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ2025-06-18 01:49
- Худалдан авах ажиллагааны жилийн эцсийн тайлан2024-12-27 08:55
- 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө2024-01-22 08:48
- Худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл2024-01-22 08:20
- Худалдан авах ажиллагааны 2023 оны үр дүнгийн мэдээлэл2023-12-05 15:30
- НОГООН ХУДАЛДАН АВАЛТ, ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС БАРАА ХУДАЛДАН АВСАН ТАЙЛАН 3 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР2023-11-13 11:21
- 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН2023-11-13 11:19








